Аймгийн хэмжээнд 39262.9 тонн ургац хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-29 20:55:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ онд 112 аж ахуйн нэгж, иргэн үр тариа, 32 аж ахуйн нэгж байгууллага, 1687 иргэн төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нийт 20.7 мянган га талбайд тариалж 39262.9 тонн ургац хураан авсан байна.

Үүнээс 14266 га-аас 15525 тонн үр тариа, 3387 га-аас 1425 тонн тосны ургамал, 453.5 га-аас 6983 тонн төмс, 1315 га-аас 14180 тонн хүнсний ногоо, 908 га-аас 1488 тонн малын тэжээл бэлтгэн авчээ. Энэ нь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4.3%, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 7.8 %-ийг эзэлж байгаа аж.

Газар тариалангийн үйлдвэрлэл нь улсын хэмжээтэй харьцуулахад аж ахуйн нэгжийн 3.1 хувь, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн 5.7 хувь, нийт эргэлтийн талбайн 4.3 хувь, уриншийн 4.8 хувь, тариалангийн талбайн 6.7 хувийг эзэлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үр тарианы 2.3 хувь, төмсний 8.5 хувь, хүнсний ногооны 10 хувийг тус тус эзэлж байна.

Холбоотой мэдээ