ISO стандартын сургалт зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын
газар “Чанарын менежментийн тогтолцоо”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн чанар”-ын стандартыг үйл ажиллагаандаа 2020 оны 05 дугаар сараас
нэвтрүүлэн ажиллаж байна.
Энэ
хүрээнд “International standart academy”-д хүсэлт тавьсаны дагуу энэ сарын 26-28-ны өдрүүдэд ISO
9001:2015 чанарын
менежментийн тогтолцоо, дотоод аудиторын сургалт зохион байгууллаа. Тус сургалтад
ОБГ-ын 20 мэргэжилтэн
хамрагдсан аж. Энэхүү сургалтын гол зорилго нь
менежментийн тогтолцооны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний мэргэжилтнүүд
бэлтгэхэд оршжээ.
“International standart academy”-ийн
зөвлөхүүд, Олон улсын стандартын академийн сургагч багш нараас бүрдсэн
мэргэшсэн аудиторууд сургалтыг удирдан зохион явуулсан байна.