Өнгөрсөн сард валютын хадгаламж буурч, төгрөгийнх өсжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2020-11-19 09:44:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны 10 дугаар сарын эцэст 12.0 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 377.1 (3.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (13.2 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.


Төгрөгийн хадгаламжийн 89.4 хувь буюу 10.8 их наяд төгрөг нь иргэдийнх, 10.6  хувь буюу 1.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байв.


Харин валютын хадгаламж 4.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 262.5 (5.1 хувь) тэрбум төгрөгөөр буурсан ч өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (53.0 хувь) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ

Холбоотой мэдээ