Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

МЕХИКО, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /РИА Новости/. Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонару гэдэсний түгжрэл гэсэн оноштойгоор эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Түүний биеийн байдал нь тогтвортой байгаа боловч эмнэлгээс гаргах болоогүй ажээ. Энэ тухай O Globo сонинд мэдээлсэн байна.
“Ерөнхийлөгч асан хэвлийн хөндийн цочмог бөглөрлийн эмгэг гэсэн оноштойгоор эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэж DF Star эмнэлгийн мэдээллийг эш татан тус сонинд бичжээ.
Баасан гарагт Болсонаругийн гэдэс нь маш хүчтэй өвдсөний дараа түүнийг Бразилиа хотын эмнэлэгт хүргэсэн байна. Эмч нар судсаар шингэн сэлбэх, амаар хоол унд хэрэглэхийг зогсоох, хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх, ходоодны гуурс тавих зэрэг арга хэмжээг авч байгаа юм. Ерөнхийлөгч асны ухаан санаа саруул, орчны баримжаатай ба бие даан амьсгалж байна.
Эмч Бразил Кайадугийн ярьснаар, компьютер томографийн (КТ) шинжилгээгээр нарийн гэдэс бүрэн түгжирснийг илрүүлжээ. Болсонаруд дахин мэс засал хийхийг эмч нар үгүйсгэхгүй байгаа боловч ойрын 24 цагийн хугацаанд биеийнх нь байдлыг тандахаар болсон байна.
Болсонару 2018 онд Жуис-де-Фора хотод сонгуулийн сурталчилгаа хийж байх үедээ халдлагад өртөж, хутгалуулснаас хойш үе үе гэдэс нь түгжрэх болсноор хэд хэдэн удаа эмнэлэгт хүргэгджээ.