АНУ-д энэ сард 3 сая гаруй хүн халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-11-23 10:07:47

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-д энэ сард бүртгэгдсэн коронавирусний халдварын шинэ тохиолдол 3 саяыг давж, өмнөх дээд үзүүлэлтийг давлаа гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлжээ.


Тус их сургуулийн мэдээлснээр, 11 дүгээр сард АНУ-д коронавирусний халдвар авсан нь батлагдсан 3002082 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь гуравдугаар сараас хойш нэг сард илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Халдварын өмнөх оргил үе долдугаар сард бүртгэгдсэн бөгөөд 1 921 461 хүн халдвар авчээ. Арав, найм, есдүгээр сард нэг сая гаруй хүн коронавирусээр халдварласан байна.


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д нийт 12.16 сая гаруй хүн халдвар авч, 256347 өвчтөн нас баржээ. Тус улс энэ хоёр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна.


Холбоотой мэдээ