Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар Ч. Энхбатыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-12-13 12:01:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Энхбат өнгөрсөн лхагва гарагт хүлээн авлаа.

Ч.Энхбат нь өнгөрсөн хугацаанд Шарын гол сумын ЗДТГ-ын дарга, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын даргаар тус тус ажиллаж байсан юм. Шинээр даргад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Тунгалаг-Эрдэнэ тамга тэмдгийг гардуулж, ИТХ-ын байгууллагын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэх, сумдын ИТХ-ыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангахад анхаарч ажиллахыг зөвлөж, ажлын амжилт хүслээ.

Ташрамд, Ч.Энхбат нь тухайн өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Холбоотой мэдээ