М.Пенс баасан гараг гэхэд вакцин хийлгэж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-12-16 11:00:37

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс баасан гараг гэхэд коронавирусний вакцин хийлгэх төлөвтэй байна гэж уг төлөвлөгөөнд ойр хоёр эх сурвалж “CNN” сувагт мэдээлжээ.


Ерөнхийлөгч Дональд Трамп түүнээс өмнө вакцин хийлгэх эсэх нь тодорхойгүй байна. Одоогоор М.Пенсийг камерын дурангийн өмнө дархлаажуулах төлөвлөгөөг боловсруулж байгаа ажээ.


“Д.Трамп коронавирусний вакцин хийлгэхэд бэлэн байгаа” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кейли МакЭнани мягмар гарагт мэдэгдсэн боловч тодорхой цаг хугацааны талаар дурдаагүй байна.


Мөн засаг захиргааны өндөр албан тушаалтнууд олон нийтэд үлгэр жишээ болох үүднээс ойрын өдрүүдэд вакцин хийлгэнэ гэдгийг тэрбээр батлан мэдэгджээ. 

Холбоотой мэдээ