Завханы 60 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-12-22 09:42:58

Завхан/МОНЦАМЭ/. Австралийн Улаан Загалмайн нийгэмлэгээс 60 өрхөд хүнсний багцын тусламж өглөө гэж аймгийн Улаан Загалмайн хорооноос мэдээлэв.

-“Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ гэсэн ардын сайхан үг байдаг. Өнгөрсөн жил Австрали улс гал түймэрт өртөж их хэмжээний хохирол амсаад байсан тэр хүнд цаг үед Завханыхан бид аймагтаа "Австрали - 1000" хандивын аяныг амжилттай зохион байгуулсан билээ.

Энэхүү аяны үр дүнгээр бид тус улсад хүмүүнлэгийн тусламжийг илгээж байсан цаг саяхан. Гэтэл дэлхий нийтэд тархаад байгаа "Ковид-19" цар тахлын энэ хүнд цаг үед Австрали улсын Улаан Загалмайн нийгэмлэгээс манай аймгийн 60 өрхөд 3.0 сая төгрөгийн хүнсний багцын тусламжийг үзүүллээ. Энэ бол үнэхээр том тусламж юм. Хүмүүнлэгийн тусламжийг хүргэх ажлыг холбон зуучилсан МУЗН-ийн ЕНБДГ-ын баг хамт олон болоод цаг ямагт бидэнд байнга тусалж байдаг аймгийн Улаан Загалмайн Хорооны тэргүүн Ц.Балхярваа, Засаг дарга Д.Түвшинжаргал, ЗДТГ-ын ажлын алба, Онцгой байдлын газрын хамт олон Сайн дурын идэвхтнүүддээ баярлалаа. Мөн хамтран ажилласан "Баян бүрд", "Яруу-Эрдэнэ", "Эрхэм оргил" худалдааны төвийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хүмүүнлэгийн үйлс дэлгэрэх болтугай” гэв. 

Холбоотой мэдээ