Цагаан давааны хогийн цэгийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-04 13:05:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахимаар болж,  өнгөрсөн баярын өдрүүдэд нийслэлд цахилгаан, дулаан, сайжруулсан шахмал түлшний хангалт, түгээлтийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэв.


Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн хүсэлтээр Цагаан давааны хогийн цэгийг өнөөдрөөс нээж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэв.


Баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулааны ноцтой гэмтэл үүсээгүй бөгөөд 12 дугаар сарын 31-нд цахилгааны хэт ачаалал өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад найман хувиар өсжээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулах,  2021 онд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хийх ажлын бэлтгэл хангах үүргийг НЗДТГ-т болон нийт байгууллагад үүрэг болгов.


Мөн нийтийн тээврийн үйлчилгээний ариутгал, халдваргүйтгэлийг сахиулах, автобус, такси үйлчилгээний жолооч нарыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхад чиглэсэн арга хэмжээ авахыг  Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаярт өглөө.

Холбоотой мэдээ