Зөөврийн номын сангийн үйлчилгээ 1960-аад оноос эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-07 15:45:00

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт "зөөврийн номын сан"-гийн үйлчилгээ 1960-аад оноос эхлэлтэй гэж аймгийн Номын сангаас мэдээлэв.

-“Зөөврийн номын сангийн үйлчилгээг манай аймагт 1960-аад оны үед хэрэглэж байсан түүх бий. Тэр үед номын сангийн үйлчилгээг нүүдлийн журмаар зохион байгуулж, хөдөөгийн малчдад хотонд хүргэдэг байжээ. Нүүдлийн номын сан ном уншуулахад хэрэглэдэг асар, түрдэг тэрэг шуудан хайрцгаар гадуур явж номыг уншуулдаг байсан байна. Хагас жилд гэхэд 2000-3000 хүнд ном хүргэж, уншуулдаг түүх гэрэл зураг, архивт үлдсэн байна.

Харин одоо цагт сумдын соёл хүмүүжлийн ажлыг багуудад зохион байгуулахдаа манай ихэнх сумын номын санч нар баг бүрд очиж шинэ номын танилцуулга өдөрлөг хийх. Номыг багуудад хүргэх, малчдад уншлагын карт нээж хүргэдэг үйл ажиллагааг явуулж байна. Өнгөрсөн жил гэхэд нийт 11 суманд төрийн цогц үйлчилгээний үеэр нүүдлийн номын сан ажиллуулж 4200 гаруй малчинд ном уншлагын үйлчилгээг үзүүлсэн байна” гэв.

Холбоотой мэдээ