Авто замчид Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрийг эсэргүүцэв

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-20 13:34:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто замчид мэргэжлийн бус хүнээр Нийслэлийн авто замын хөгжлийн газрыг удирдуулах гэж байгааг эсэргүүцэж, өнөөдөр төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шаардах бичиг хүргүүллээ.


Энэ үеэр авто замчдыг төлөөлж, Монголын Авто замчин залуучуудын холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан хэлэхдээ,”Бидний тавьж байгаа гол шаардлага бол авто замын салбарыг удирдан зохион байгуулдаг төрийн бус байгууллага, чиг үүргийн яам, болон бусад байгууллагыг мэргэжлийн бус хүнээр удирдуулдаг байдлыг мэргэжлийн салбарынхан эсэргүүцэж байгааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт уламжилж, шаардах бичиг хүргүүлэхээр ирээд байна.


Сүүлийн 15 жил замын салбарыг мэргэжлийн бус хүн удирдлаа. Одоо энэ асуудал хэрээс хэтэрч байна.  Авто замын салбарт огт ажиллаж байгаагүй, дадлага туршлагагүй мэргэжлийн бус хүнээр, улс төрийн томилгоо нэрийдлээр удирдуулахаар шийдвэр гаргаж байгааг салбарынхан хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй бөгөөд дээрх шийдвэрийг авто замчид эрс эсэргүүцэж байна. Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн, мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага болох “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлыг авто замын салбарт ажиллаж байсан мэргэжлийн ур чадвартай, салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүнээр удирдуулах зайлшгүй шаардлагатай байна” гэлээ.

 


Холбоотой мэдээ