Автобус, таксинд QR код байршуулжээ

Монголын мэдээ | Нийгэм
sodonizm@gmail.com
2021-01-21 10:54:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өчигдрийн 10.00 цагийн байдлаар 97 чиглэлд 912 автобус, 10 аж ахуй нэгжийн 471 такси үйлчилгээнд гарсан байна.


Нийтийн тээврийн автобусаар 06.00-10.00 цагийн хооронд 45538 зорчигч үйлчлүүлжээ. Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 912 автобус, 84 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Хөдөлгөөнт болон суурин 15 байршилд автотээврийн хяналтын улсын 17 байцаагч, 205 шалгагч ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 220 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 43282 удаа уншуулжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобус болон таксинд QR код байршуулсан. Иймд зорчих хөдөлгөөний бүртгэлийг тогтмол уншуулж  хэвшихийг НЗДТГ-аас уриаллаа.


Холбоотой мэдээ