НИТХ-д 272 нэр дэвшигч өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-06-07 13:26:10

Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө олгоно” гэж заасны дагуу өнөөдөр 09 цагаас эхлэн Нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх олголоо.

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 намын 237, хоёр эвслийн 31, дөрвөн бие даагч нийт 272 нэр дэвшигч оролцох бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Үүнд:

Нийслэлийн Ардчилсан нам – 45

Нийслэлийн Монгол ардын нам - 45

Нийслэлийн Монгол ардын хувьсгалт нам – 45

Монгол консерватив нам – 8

Иргэний хөдөлгөөний нам - 41

Нийслэлийн Монголын уламжлалын нэгдсэн нам - 3

Нийслэлийн Бүгд найрамдах нам - 21

Хөдөлмөрийн үндэсний нам - 24

Хөгжлийн хөтөрбөр нам – 5

Тусгаар тогтнол, эв нэгдлийн нэгдсэн эвсэл - 27

Эх орончдын нэгдсэн эвсэл – 4

Бие даагч – 4

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ