Таиландын хаан зүрхний хагалгаанд оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭБАНГКОК. /ВВС/. Таиландын хаан 88 настай Пумипон Адульядетад хийсэн зүрхний артерийн судсыг тэлэх хагалгаа амжилттай боллоо гэж тус улсын Хааны ордны товчоо мэдэгдлээ.
Хаан Пумипон Адульядет эмнэлэгт удаан хугацаагаар хэвтсэн бөгөөд нэлээд хэдэн сарын хугацаанд олон нийтийн өмнө гарч ирээгүй юм.
Адульядетын хаан ширээнд суусны 70 жилийн ойг таиландчууд өнөөдөр тэмдэглэхээр бэлтгэж байна.
Хааны ордны мэдэгдэлд “Хааны артерийн судасны нарийслыг эмчлэх мэс засал үр дүнтэй болсон” гэж дурджээ.
Улс төрийн хагарал болон хүчирхийлэл газар авч байгаатай холбоотойгоор нийгмийн тогтвортой байдал алдагдаж буй энэ үед эзэн хаанаа эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж үздэг таиландчууд түүний эрүүл мэндийн байдалд ихээхэн анхаарал хандуулж байна.
Г.Доржханд