Баяннуур суманд хонжворт сугалаа явуулахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-24 12:01:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баяннуур сумын Засаг даргын 2021 оны А/22 дугаар захирамжаар цар тахлын эрсдэлийг бууруулах зорилгоор тус сумын хэмжээнд хонжворт сугалаа явуулахыг хориглолоо.

Мөн олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагааморины сунгаа зохион байгуулахгүй байхыг багийн Засаг дарга, байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

Ташрамд дурдахад, Баян-Өлгий аймгийн хэмжээнд сүүлийн үед янз бүрийн хонжворт сугалаа зохион байгуулах явдал ихээр гарч, түүнд ард иргэд ч олноор оролцон бөөгнөрөл үүсгээд байгаа юм.

Холбоотой мэдээ