Нийт 1162 зээлийн хүсэлт ирснээс 364 хүсэлтийг шийдвэрлэжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-04-23 11:56:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г баталсан. Энэ хүрээнд арилжааны банкаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээл олгох ажил эхлээд байгаа.

Энэхүү “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг 5 банк / Голомт, ХААН, Хас, Худалдаа хөгжил, Төрийн банк/-аар дамжуулан олгож байна. Сэлэнгэ аймагт энэ сарын 19-ний өдрийн байдлаар 22540.70 сая төгрөгийн 364 хүсэлтийг шийдвэрлэн олгоод байгаа аж. Тус аймгийн хэмжээнд нийт 117467.0 сая төгрөгийн 1162 зээлийн хүсэлтийг дээрх банкууд хүлээн авчээ.  

Холбоотой мэдээ