Батлагдсан тохиолдол 165 боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24
цагт Увс аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 8-аар нэмэгдсэн
байна. Ингэснээр аймгийн хэмжээнд 165 хүн уг вирусаар өвчлөөд байна.
Одоогоор 105 хүн эмчлүүлж
байгаагаас 4 хүний бие хүнд, 22 хүний бие хүндэвтэр, үлдсэн нь хөнгөн хэлбэрээр
өвджээ.
Батлагдсан тохиолдлыг сум
сумаар нь ангилбал Улаангомд 74, Өндөрхангайд 19, Бөхмөрөнд 5, Баруунтуруунд
13, Завханд 2, Наранбулагт 1, Сагилд 26, Давстад 23, Тэсд 1, Ховдод 1 бүртгэгдээд
байна.