Дуу цахилгаантай аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-06-21 18:12:07

Увс /МОНЦАМЭ/. Энэ 7 хоногт нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхааруулж байна.

“Энэ сарын 21, 23-нд зарим газраар, 25, 26-нд нутгийн баруун болон хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи борооны өмнө түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 5-10 м/с байна.

Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна” хэмээн аймгийн УЦУОШТ-вөс мэдээллээ.

Холбоотой мэдээ