Хэнань мужид 144 мянга гаруй оршин суугч гамшигт өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
anudaritsagaan@gmail.com
2021-07-20 18:07:12

БЭЭЖИН. /Синьхуа/. Хятадын төв хэсгийн Хэнань мужид 7 дугаар сарын 16-наас хойш аадар бороо үргэлжлэн орсны улмаас 144 гаруй мянган оршин суугч гамшигт өртөж, 10152 оршин суугчийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн тухай тус мужийн үер, ган гачигтай тэмцэх албанаас мягмар гарагт мэдээлжээ.

 

Мужийн ихэнх нутгийг хамран орсон ширүүн аадар борооны дараа 16 том, дунд хиймэл нуурын ус үерийн аюултай түвшнийг давжээ.

 

Пингдиншан хотын Лушан хошуунд хамгийн их буюу 400.8 мм хур тунадас орсон байна.  

 

Орон нутгийн цаг уурын товчооноос гамшиг ослын үед авах хариу арга хэмжээний түвшинг II зэрэглэлд хүргэж, аадар бороо орсны улмаас тохиож болзошгүй байгалийн гамшигт үзэгдлийн үеийн бэлтгэл ажлыг ханган ажиллажээ.

 

Хүчтэй аадар бороо орсны улмаас ургацын 9,222 га талбай сүйдэж, ойролцоогоор 73 сая юань буюу 11.3 сая ам.долларын эдийн засгийн хохирол учраад байна. 

 

Урьдчилан мэдээлснээр, ойрын өдрүүдэд тус мужийн төв болон баруун, хойд хэсгүүдээр дахин хүчтэй аадар бороо орж магадгүй байна. 

Холбоотой мэдээ