Улаандавааны овооны хадгийг буулгаж цэвэрлэлээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-07-30 12:39:26

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос аялалаар явсан “Тольт Очир” цахим хаягтай хэсэг хүмүүс Сагил сумын нутагт орших Улаандавааны овооны хадгийг буулган хогын савны эргэн тойронд бөөгнүүлэн орхисон байна.

Үүнийг нь Сагил сумын ЗДТГ-аас ажлын хэсэг гарч ачиж зайлуулан, орчныг нь цэвэрлэжээ. Тус сумын ЗДТГ-аас өмнө нь хоёр удаа ажлын хэсэг гарч, Улаандавааны замын хог хаягдлыг цэвэрлэн ачиж зайлуулжээ.

Сүүлийн жилүүдэд дотоодын жуулчид Увс аймгийг зорин аялах нь элбэгшсэн бөгөөд тэгэхдээ Үүрэг нуур, Улаандавааг зорьдог байна. Мөн Алтай таван богдыг зорьсон аялагчид энэ замаар зорчдог тул Улаандавааны замын хог хаягдал ихэсчээ.

Холбоотой мэдээ