Аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-19 15:41:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 855 дугаар захирамжаар "Ковид-19" цар тахлын үеийн хариу арга хэмжээ, болзошгүй газар хөдлөлт болон гамшгийн хор уршгийг арилгах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах үүрэг бүхий Шуурхай штабын бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн баталлаа.

Тус захирамжаар аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын даргаар Засаг даргын орлогч Х.Арман, салбар хоорондын уялдааг хангах орлогч даргаар Онцгой байдлын газрын дарга, хошууч З.Азат, сум, орон нутгийн асуудал хариуцсан орлогч даргаар ЗДТГ-ын дарга Т.Мухамед нарыг томилов.

Харин гишүүдээр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бегжан, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч Ө.Танат, Тагнуулын газрын дарга, дэд хурандаа А.Шинэбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан, Зоонозын өвчин судлалын төвийн дарга Ч.Үржих, Боловсролын газрын дарга Г.Амантай, Авто тээврийн төвийн дарга Т.Сайдолда, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук, Орон нутгийн олон нийтийн радиогийн дарга Н.Оспан нарын хүмүүс ажиллахаар болсон байна. 

Холбоотой мэдээ