Аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллого болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-06 16:47:09

Увс /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогыг улс орон даяар энэ сарын 1-нээс ирэх сарын 1 хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ удаагийн тооллогод 2021 оны 11-р сарын 1-нээс өмнө үүсгэн байгуулсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид toollogo.1212.mn цахим хуудсаар хамрагдах аж.

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого нь манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эрхэлж байгаа ажил, үйлчилгээний чиглэл, байршлыг нь үнэн зөв тогтоож, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь бодитойгоор тодорхойлох зэрэг улс орны хөгжлийн бодлого, стратегийг төлөвлөхөд гол мэдээллийн бааз суурь болдог байна.            

Холбоотой мэдээ