Малын тооллогыг энэ сарын 7-17-ны өдөр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-06 23:06:44

Увс /МОНЦАМЭ/. Мал, тэжээвэр амьтдын 2021 оны жил эцсийн тооллогыг орон даяар энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулна.

Малын шүлхий өвчин болон ковидын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Мал тооллогын комисс энэ сарын 3-ны өдөр хуралдлаа. Энэ үеэр шүлхий өвчин гарсан Өндөрхангай, Зүүнхангай сум болон хил залгаа сумдын тооллогын комисстой цахим хурал зохион байгуулж, үүрэг чиглэл өгсөн юм.

Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй хамрагдахыг аймгийн Мал тооллогын комиссоос ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан уриаллаа.

Холбоотой мэдээ