Цэргийн аминд хүрсэн дэслэгчид 14 жилийн ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-16 15:45:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зэвсэгт хүчний дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамцад Эрүүгийн хуулийн 10.1-1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оноов.


Ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Тодруулбал, Д.Гялбуужамц нь энэ оны гуравдугаар сард цэргийн алба хаагч Б-г согтуурсан үедээ дарамталж улмаар зодож амийг нь хохироосон хэрэг гарсан билээ. Тиймээс Хан-Уул дүүргийн Прокурорын газраас түүнд “Хүнийг алах”,  дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт  хэргээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн  энэ сарын 14-нд хянан хэлэлцэж, дээрх шийдвэрийг гаргажээ.

Холбоотой мэдээ