Коронавируст халдвартай нь батлагдсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-24 12:23:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийт шинжилгээ хийлгэж буй иргэдийн 80-90 хувь нь коронавирусээр халдварласан нь батлагдаж байна. Энэ нь халдварын тохиолдол их байгааг харуулж байна гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва Нийслэлийн удирдах аижлтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.


Тэрбээр мэдээлэлдээ, Шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа нь анхаарал татаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 153 байнгын цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад нийт 800 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа. Цагаан сар дөхсөн энэ цаг үед хариу арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, хүндрэл учруулахгүйгээр ажлаа зохион байгуулахад ихээхэн анхаарч байна” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 12 түр амбулаторийг байгуулж ковид туссан иргэдэд үйлчлэхээр зохион байгуулсны сацуу хувийн хэвшлийн хүүхдийн долоон эмнэлгийг мөн ковидын эмнэлэг болгон ажиллуулж буй юм. Тандалт хариу арга хэмжээнд автомашин бүхий иргэдийг татан оролцуулахад Хотын дарга санхүүжилт гарган тусалж буй талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгов.

Холбоотой мэдээ