Уул уурхайгаас хүртэх өгөөжийг ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд зарцуулах нь зүйтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн
Засаг дарга М.Бадамсүрэн: “Уул уурхайгаас хүртэх өгөөжөөр ард иргэдийнхээ эрүүл
мэнд, боловсрол, ая тухтай амьдрал, сайн сайхны төлөө хөрөнгө оруулалтын олон
ажлыг хийж хэрэгжүүлэхийг зорьж байна” гэлээ. Байгалийн баялаг болох газрын
тос, ашигт малтмал ашигласны төлбөрөөс нөлөөлөлд өртөж буй сум орон нутагт
шударгаар хуваарилуулах тухай шаардлага цаашид ч улам бүр эрчимжих учиртай
гэдгийг тэрээр тодотгов.
Дорнод
аймаг эрдэс баялгийн салбарт аймгийн ИТХ, Засаг даргаас хариуцлагатай уул
уурхайг хөгжүүлэхийг дэмжиж, орон нутгийн бие даасан бодлогын дагуу олон жил
аймаг, сумдад өгөөжгүй явж ирснийг өөрчлөхөөр идэвхтэй ажиллаж байгаа. Тухайлбал,
байгаль орчныг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, орон
нутгийн хөгжлийг дэмжих тухай аймаг, сумын Засаг даргаас газрын тос, ашигт
малтмалын тусгай зөвшөөрөлтэй дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүдтэй
хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Энэ хэрээр ч тодорхой үр
дүнгүүд эхнээсээ гарч байна.