Аймгийн хэмжээнд гурван сая толгой мал хаваржиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-24 10:10:31

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд гурван сая буюу хонин толгойд шилжүүлснээр 6.9 сая толгой мал хаваржиж байна. Өмнөх онтой харьцуулахад нийт мал сүрэг 300,350 толгой буюу 11 хувиар өсжээ. Оны эхэнд 1,391,743 толгой хээлтэгч тоологдсоноос 1,256,162 толгой буюу нийт хээлтэгчийн 90.3 хувь нь төллөнө гэж ХАА-н газраас мэдээллээ.

Ноолуур бэлтгэлийн хувьд 852 толгой ямаанаас дунджаар 298 тонн ноолуур бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм. Сумдын 29 итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан худалдан авалтыг зохион байгуулна гэв.

Холбоотой мэдээ