Аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг зарцуулаагүй хэвээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-24 10:36:55

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн зарцуулалт ямар байгааг ХХААГ-аас мэдээллээ. Аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг зарцуулаагүй, сумдын аюулгүйн нөөцөөс 10 тонныг зарцуулж, 1481.3 тн тэжээл үлдсэн байна. Харин малчдын түвшинд өвс 71 мянган тонн, тэжээл 235 тоннын үлдэгдэлтэй байгаа аж.

Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Засгийн газрын 221 тогтоол, аймгийн Засаг даргын 07 дугаар албан даалгаврын хүрээнд аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэн ажилласан байна. Энэ хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд 188.3 тн өвс, 100 тн тэжээл бэлтгэж гүйцэтгэл 112 хувьтай байсан бол сумын аюулгүйн нөөцөд 1491 тн өвс, 303 тн тэжээл бэлтгэжээ.

Малчдын түвшинд 96 мянган тн өвс, 337 тн тэжээл бэлтгэж гүйцэтгэл 90 хувьтай, тогтоолын хэрэгжилтийг хангасан байна.

 

Холбоотой мэдээ