ОХУ-тай хамаарал бүхий хөлөг онгоцуудыг АНУ-ын боомтуудад нэвтрүүлэхийг хориглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Zaobao/. АНУ-ын Ерөнхийлөгч
Ж.Байден “ОХУ-тай хамаарал бүхий хөлөг онгоцуудыг АНУ-ын боомтуудад
нэвтрүүлэхийг хориглоно” хэмээн пүрэв гарагт мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ, “энэ
нь ОХУ-ын төрийн далбаатай, ОХУ-ын аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байгаа ямар ч
хөлөг онгоц АНУ-ын боомтод бууж, манай эрэгт нэвтэрч чадахгүй гэсэн үг” гэжээ.
Энэ нь АНУ-ын зүгээс
ОХУ-ын эсрэг авч буй хамгийн сүүлийн үеийн хориг арга хэмжээ болж байгаа юм.
АНУ-аас өмнө Канад болон
Европын орнууд мөн адил шийдвэрийг гаргаад байсан.
Өнгөрсөн 2021 онд ОХУ-ын
хөлөг онгоцууд АНУ-ын боомтуудад буусан тоо ердөө 1800 байгаа бөгөөд энэ нь
АНУ-ын нийт тээвэрлэлтийн 3 хүрэхгүй хувийг эзэлж байна.
Мөн өдөр Их Британийн
Засгийн газар ОХУ-ын мөнгөн эдлэл, модон эдлэл, түрс зэрэг тансаг зэрэглэлийн
бараа бүтээгдэхүүнд 1 тэрбум гаруй фунтын импортын татвар ногдуулж буйгаа
зарлав.