"Шараваа -2022" тэмцээнд 80 багийн 640 тамирчин өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-05-16 17:29:29

Төв/МОНЦАМЭ/ Төв аймгийн өсвөр үеийнхний оролцдог томоохон тэмцээн Дэлгэрхаан сумын харьяат, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын нэрэмжит сагсны тэмцээн билээ. Тус тэмцээнийг 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 20 сумын 80 багийн 640 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тус тэмцээн нь ирээдүйд олон улсад үнэлэгдэх сагсан бөмбөгийн тамирчныг бэлтгэх зорилготой бөгөөд Төв аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Г.Сурмаагийн санаачилгаар анх зохион байгуулж эхэлсэн түүхтэй.  "Шараваа -2022" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үеэр хоёр жил завсарласан уг тэмцээнээ зохион байгуулж, 100 өсвөрийн тамирчин нэгэн зэрэг бөмбөг залах үзүүлбэр үзүүлсэн нь онцлог байлаа. 

Тус тэмцээний 13 Насны ангиллын эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд тэргүүн байрт Д.Шижир дасгалжуулагчтай Мөнгөнморьт, дэд байрт П.Отгончимэг дасгалжуулагчтай Жаргалант сум, гутгаар байрт С.Түвшинжаргал дасгалжуулагчтай Баянчандмань сум, эмэгтэй төрөлд тэргүүн байрт П.Отгончимэг дасгалжуулагчтай Жаргалант сум, дэд байрт Д.Эрдэнэцэцэг дасгалжуулагчтай  Хүмүүн Цогцолбор сургууль –I, Д.Эрдэнэцэцэг дасгалжуулагчтай  Хүмүүн Цогцолбор сургууль II багууд тус тус шалгарчээ.




15 насны ангиллын эрэгтэй төрөлд тэргүүн байрт Д.Эрдэнэцэцэг дасгалжуулагчтай Зуунмод сумын Хүмүүн баг, дэд байрт П.Отгончимэг дасгалжуулагчтай Жаргалант сум, гутгаар байрт С.Түвшинжаргал дасгалжуулагчтай Баянчандмань сумын баг эмэгтэй төрөлд тэргүүн байрт Д.Эрдэнэцэцэг дасгалжуулагчтай Хүмүүн цогцолбор сургууль, дэд байрт Ч.Ганболд дасгалжуулагчтай Баян сум, гутгаар байрт Ц.Батбаяр дасгалжуулагчтай Алтанбулаг сумын баг тус тус тодорлоо. 18 насны ангиллын эрэгтэй төрөлд тэргүүн байрт Золжаргал дасгалжуулагчтай Монгени V-р Сургууль, дэд байрт П.Отгончимэг дасгалжуулагчтай Жаргалант сум, гутгаар байрт С.Түвшинжаргал дасгалжуулагчтай Баянчандмань сум, эмэгтэй төрөлд тэргүүн байрт Ө.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай Хүмүүн Цогцолбор сургууль-I, дэд байрт А.Тамир дасгалжуулагчтай Эрдэнэсант сум, гутгаар байрт П.Отгончимэг дасгалжуулагчтай Жаргалант сумын баг тус тус шалгарсан байна.

13 насны ангилалд  шилдэг тоглогчоор С.Түвшинжаргал дасгалжуулагчтай Баянчандмань сумын тамирчин Э.Тэнүүн, П.Отгончимэг дасгалжуулагчтай Жаргалант сумын тамирчин Э.Лхамноржмаа, 15 насны ангилалд  шилдэг тоглогчоор Д.Эрдэнэцэцэг дасгалжуулагчтай  Хүмүүн цогцолбор сургууль тамирчин Б.Отгонбаатар, Д.Эрдэнэцэцэг дасгалжуулагчтай Хүмүүн цогцолбор сургууль тамирчин Б.Булган, 18 насны ангилалд  шилдэг тоглогчоор Монгени V-р сургуулийн тамирчин Б.Бат-Эрдэнэ, Ө.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай Хүмүүн Цогцолбор сургууль-I багийн тамирчин С.Номин-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.


Ц.Шаравжамц нь 2011 онд Монголын сагсан бөмбөгийн тамирчдаас анхны Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх цол хүртсэн.  

Тэрээр 1974 оны дөрөвдүгээр сарын 5-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Түүний аав Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Цэрэнжанхар Монголын анхны сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин бол ээж нь анхны гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин байсан юм. Мөн 1995-1996 онд Словакийн Лигийн "Вахостав Жилина" багт тоглож олон улсын лигт тоглосон Монголын анхны сагсан бөмбөгч болсон юм.

2001-2004 онд АНУ-ын алдарт "Harlem Globetrotters" хэмээх шоу үзүүлбэрийн багт тоглосон. Тэр энэ багийн Азийн анхны, Америкт тоглосон Монголын анхны тамирчин юм. Олон улсын хэмжээний мастер цолтой тэрээр Монголын шигшээ баг, дээд лигт тоглож спортдоо үнэнч зүтгэсэн, Монголын сагсан бөмбөгийн спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ц.Шаравжамцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цол олгож байжээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Биеийн тамир, спортын хорооны даргын албан тушаалыг хашиж байна.

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ