Францын цагдаа нар сэжиг бүхий этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-05 09:37:23

ПАРИС. /Prensa Latina/. Террорист халдлага үйлдэж болзошгүй гэж сэжиглэн 19 настай залууг Францын аюулаас хамгаалах хүчнийхэн баривчилжээ. Тэрбээр “би ямар ч арга хэмжээ авахад бэлэн” гэж нийгмийн сүлжээнүүдэд бичжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, энэ залуу нийслэл Парис хотоос холгүй орших Пюто хотод амьдардаг бөгөөд хэт давруу үзэлтнүүдийг дэмжигч аж.

Сэжигтэн нь “Armand R” гэсэн нэрээр лалын хэт давруу үзэлтнүүдтэй нийгмийн сүлжээгээр харилцаж байжээ.

Сүүлийн саруудад Францад нэг бус удаа террорист халдлага болсонтой холбогдуулан тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн сонор сэрэмжээ дээшлүүлээд байна. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн сарын сүүлчээр 19 настай хоёр залуу сүмд номлогчийг хөнөөсөн хэрэг гарсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ