Афганистанд газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 1500-д хүрчээ

ДЭЛХИЙД | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2022-06-23 08:51:26

КАБУЛ. /TASS/. Афганистаны Пактика, Хост мужид газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 1500 болж нэмэгдсэн тухай “Al Jazeera” суваг “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ. 


Түүний мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 2000 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. 


Өмнө нь "Бохтар" агентлаг мэдээлэхдээ, 1000 хүн амиа алдаж, 1500 хүн бэртсэн гэжээ. Орон нутгийн эрх баригчид амиа алдсан болон бэртэж гэмтсэн хүний тоо илүү олон байж болзошгүй гэж эмээж байна. 


Афганистаны Пактика, Хост, Лагман, Газни, Логар болон Кабул мужид лхагва гарагт шилжих шөнө 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. "Талибан" хөдөлгөөний удирдлагууд байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслахад 1.1 сая ам.доллар олгохоор шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ