СЭЛЭНГЭ: "Идэвхтэй урт наслалтын төлөө хамтдаа" уриан дор өдөрлөг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооноос
ахмадуудынхаа дунд урлаг, спортын үйл ажиллагааг бүсчилж явуулдаг уламжлал тогтоод
удаж байгаа. Энэ удаа “Бэлчир” бүсийнхнээс "Идэвхтэй урт наслалтын төлөө
хамтдаа" уриан дор уулзалт, өдөрлөгийг аймгийн төв Сүхбаатар
суманд зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Ахмадын хорооны “Бэлчир” бүс болох Сүхбаатар, Шаамар, Алтанбулаг, Дулаанхаан тосгоны ахмадын хороодын төлөөлөл оролцлоо.
Тус уулзалт, өдөрлөгийг зохион байгуулсан Сүхбаатар сумын Ахмадын
хорооны дарга М.Нарантуяа: ”Бид ахмад настан, азай буурлуудынхаа төлөө олон
талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ маань эдгээр
хүмүүсийнхээ эрүүл мэнд, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох, хувь хүн талаасаа
хөгжин дэвжих, урт наслахад нь дэм болж байгаа үйл ажиллагаа юм. Ахмадууд маань эх орон, Сэлэнгэ сайхан нутгийнхаа төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ
харамгүй зориулж ирсэн хүмүүс. Иймээс та бүхэндээ зуу насалж, зургаадай
таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахыг ерөөе” хэмээн
нээлтийн үеэр онцлон хэлэв.
Мөн энэхүү өдөрлөгт Сүхбаатар
сумын ИТХ-ын дарга Г.Амарбаясгалан,
сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн нар оролцож,
ахмадууддаа
хүндэтгэл үзүүлэв.
Өдөрлөг хөтөлбөрийн
дагуу спортын 3 төрөл, урлагийн 3 төрлөөр ахмадууд өрсөлдөж, Сүхбаатар
сумын баг тэргүүн байрт шалгарч, Алтанбулаг, Шаамар сум удааллаа.
55-80 насны ахмадууд оролцсон
спорт,
урлагийн
өдөрлөгийн үеэр Алтанбулаг сумын өндөр настан, бий биелээч О.Цагааныг Монгол Улсын Засгийн газрын шагнал "Худалдааны
тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасныг Сүхбаатар сумын Засаг дарга
Т.Пүрэвсүрэн гардууллаа.
Мөн тэргүүн
байр эзэлсэн
Сүхбаатар сумын ахмадын хороонд Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны
брэнд болсон "Бүрээчийн хөшөө”-ний дурсгалын
зургийг аймгийн Ахмадын хорооны УЗ-ийн гишүүн Л.Цэндсүрэн гардуулав.
Мөн тэрээр энэ үеэр нийт ахмадад Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга
Р.Ганхуягийн мэндчилгээг
дамжууллаа.
Ингээд дараагийн үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг Дулаанхаан тосгоны Амхадын хороонд шилжүүлэв.