Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс Сэлбэ голын төслийн санхүүжилтийг эргүүлэн татахаар боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэхдээ Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх шийдвэр гаргалаа.
Үүнтэй холбогдуулан,
нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар
НИТХ-д өргөн барьсан нийслэлийн
2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болов. Мөн нийслэлийн Бодлогын судалгаа
шинжилгээний төвийн төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр багасгах шийдвэр гаргасныг нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч
Н.Сугар мэдээллээ.
Тэрбээр, Сэлбэ
голын төсөлтэй холбоотой мэдээлэлд тайлбар хийхдээ, “Монгол Улс,
БНХАУ-ын Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 2015 онд 60 сая ам доллароор Сэлбэ голыг
тохижуулах, урсацыг нэмэхээр
болсон. Түүнчлэн 3 байршилд
томоохон хэмжээний цөөрөм байгуулах нь агаарын чийгшил, ундны усны нөөцийг нэмэх чухал ач холбогдолтой. БНХАУ-аас 60 сая ам.долларын 95 хувийг
гаргаж, нийслэлээс үлдсэн 5таван хувийг гаргах Засгийн газрын
шийдвэр гарсан байдаг. Одоогоор
тус төсөлд улс, нийслэлийн төсвөөс ямар ч мөнгө зарцуулаагүй. Сэлбэ голын төсөл
санхүүжилтгүй болсон тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Энэ асуудлыг нийслэлийн Засаг дарга дангаараа шийдэхгүй, татан буулгах эсэхийг Сангийн яам эцэслэн шийднэ” хэмээлээ.