Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-29 11:30:15

НЗДТГ, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсны дагуу Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгажээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболдж энэ сарын 26-нд Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгах тухай А/623 тоот Захирамж гаргасан байна. Уг газрыг татан буулгах комиссын даргаар НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр ажиллаж байгаа юм.

Захирамжаар татан буугдаж байгаа байгууллагын ашиглаж байсан мэдээ, баримт бичиг, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцан, холбогдох агентлаг, эрх бүхий байгууллагад шилжүүлэх, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлж, хаалтын тайлан гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгөхийг татан  буулгах ажлын комисст үүрэг болгожээ. Мөн татан буугдаж байгаа байгууллагын албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, техник хэрэгсэл, эд хөрөнгийг холбогдох байгууллагад шилжүүлэх, бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад нэг удаагийн тэтгэлэг олгох, Нийгмийн даатгалын болон татварын байгууллагатай тооцоо хийж дуусгахыг даалгажээ.

Ч.Ариунболд

 

Холбоотой мэдээ