ОРХОН: Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ 3832 өрх гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-31 15:39:46
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хүүхдийн мөнгө олголтын талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Х.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139200 хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор тооцсон билээ. Гэтэл хүүхдийн мөнгийг улсын хэмжээнд анх удаа төрийн таван байгууллагын мэдээлэлд үндэслэн орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааг үнэлж, хамрагдах өрхийг тодорхойлсон.

Тухайн асуудалтай холбоотой 2023 оны нэгдүгээр сарын байдлаар Орхон аймагт хүүхдийн мөнгөнд хамрагдах 38109 хүүхдээс 13835 өрхийн 31409 хүүхэд хамрагдаж, 4227 өрхийн 6700 хүүхэд хасагдсан байна. Үүнээс 3832 өрх хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ ХХҮГ-т гаргасан аж.

Ирэх сард Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам төрийн байгууллагын мэдээллийг дахин нягталж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах өрхийг шинээр баталгаажуулна. 

Холбоотой мэдээ