Ачаалж байна…
Ачаалж байна…
Bolor jamiyandagva

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. 2026 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 6-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Улаанбаатарт:
11 дүгээр сарын 30-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
11 дүгээр сарын 30-нд: Цагаан лавай чуулга "NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолтоо "Ган зам” паласт тоглоно.
11 дүгээр сарын 30-нд: Хөвсгөл аймгийн ХДТ-ын Морин хуур наадмын тэргүүн байрын шагналт Ж.Жаргалсайханы нэрэмжит Хөгжим ангийн "Хоймор эгшиглэн” тайлан тоглолт Монгол Улсын Филармонийн тайзнаа болно.
12 дугаар сарын 1-нд: Олон улсын банкны өдөр.
12 дугаар сарын 1-нд: Монголын хувцас загварын чиг хандлага, өнгө төрхийг тодорхойлогч тэргүүн дээд "Гоёл" наадам Шангри-Ла-д болно.
12 дугаар сарын 1-нд: Дэлхийн ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр.
12 дугаар сарын 1, 2-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
12 дугаар сарын 2-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
12 дугаар сарын 2, 3-нд: Австрийн Хатан Хаан Сиссигийн Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн чуулга Венийн гала тоглолтоо Түмэн эх өргөөнд толилуулна.
12 дугаар сарын 2-нд: 2026 онд уран бүтээлийн өндөр амжилт гаргасан мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert-2026” нэгдсэн тоглолт Монголын Уран зургийн галерейд болно.
12 дугаар сарын 3-нд: Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр.
12 дугаар сарын 3, 4-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
12 дугаар сарын 4-нд: Үндэсний Урлагийн Их Театрын 76 дахь жилийн өвөл цагийн нээлтийн “Эзэнт гүрэн” тоглолт тус театрын тайзнаа болно.
12 дугаар сарын 5-нд: Олон улсын архивчдын өдөр.
12 дугаар сарын 5-нд: Дэлхийн хөрсний өдөр.
-"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор 11 дүгээр сарын 1-30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
-МСНЭ-ээс жил бүр зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг тодруулах “ГАН ҮЗЭГ-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл явагдана.
Орон нутагт:
11 дүгээр сарын 30-нд: Сэлэнгэ аймгийн Сухбаатар суманд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр”-т зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг болно.
12 дугаар сарын 4-нд: Darkhan united arena-д уран бүтээлч Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо тоглоно.
Хилийн чанадад:
12 дугаар сарын 3-нд: БНАЛАУ-ын Вьентьян хотноо бодибилдинг, бялдаржуулах урлагийн 17 дахь удаагийн ДАШТ эхэлнэ.
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.