Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн хотуудын “Алтайд чуулъя–Хамтдаа хөгжье 2026” уулзалт Алтай хотноо болж байна.
Баруун бүсийн хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, “Иргэн төвтэй – Хотын ирээдүй” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой “Алтайд чуулъя–Хамтдаа хөгжье 2026” туршлага судлах уулзалт, зөвлөгөөн Алтай хотноо энэ өдрүүдэд болж байна.
Уулзалтад Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Завхан аймгийн Улиастай, Баян-Өлгий аймгийн Өлгий хотуудын ИТХ, түүний ажлын алба, төлөөлөгчид, ЗДТГ, Хот тохижилт, үйлчилгээний газрын 160 гаруй төлөөлөл оролцож буйгаараа онцлогтой юм.
Энэхүү үйл ажиллагаа нь хотуудын хэрэгжүүлж буй төсөл, бүтээн байгуулалтын ажлын туршлага солилцож байгаа аж. Түүнчлэн төрийн байгууллагын үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, бүс нутгийн хөгжлийг хамтын оролцоонд тулгуурлан дэмжихэд чухал ач холбогдолтой гэдгийг сургалтын үеэр онцоллоо.
Уулзалт, зөвлөгөөн арваннэгдүгээр сарын 27-ноос 30-ны өдөр хүртэл үргэлжлэх