Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрмаа Дэлгэрцогт

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Энэ жил Хэрлэн сум 1600-аад иргэнд шинээр газар өмчлүүлэхээр төлөвлөж, ГЗБГЗЗГ-аас дүгнэлт ирэхийг хүлээж байна гэв. Дүгнэлтийг үндэслэн ИТХ-аар хэлэлцүүлэх юм.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт 2028 оны 5 дугаар сарын 1-нд дуусна. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн нийт хүн амын 50 гаруй хувь буюу 41305 иргэнд 4580 га газрыг өмчлүүлээд байна. Ийнхүү өнгөрсөн жилүүдэд аймгийн төвийг тойруулж газар олгосон учраас одоо суурьшлын бүсээс хол, дэд бүтэц татагдаагүй газарт өмчлөх зохицуулалт хийж байна.
Ноднин жил 47 байршилд газрын дуудлага худалдааг давхардсан тоогоор 56 удаа зохион байгуулжээ. Үүнээс 20 байршилд ялагч тодруулан 1.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.