Ачаалж байна…
Ачаалж байна…
Odonchimeg T

Баруун-Урт 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлгийн гемодиализын тасгийн дөрвөн аппаратад нийт 20 гаруй өвчтөн тогтмол эмчилгээнд орж байна. Өдөрт гурван ээлжээр 12 хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд бөөр орлуулах эмчилгээний ачаалал нэмэгдэж, зарим аппаратын ажиллагаа муудсан байна.
Тиймээс орон нутгийн төсвийн 38 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гемодиализийн ус цэвэршүүлэх аппаратыг бүрэн шинэчлэн суурилуулжээ. Ингэснээр гемодиализын аппаратад ордог иргэд орон нутагтаа эмчилгээ үйлчилгээгээ тасралтгүй хийлгэх боломж бүрджээ.
Энэ төрлийн эмчилгээг орон нутагтаа хийх шаардлагатай, хол замд явж, өөр газар очиж эмчилгээ хийлгэх нь эрсдэлтэйн дээр эсрэгээрээ эмчилгээний үр дүнд ч сөргөөр нөлөөлөх аюултай гэнэ.
Аймгийн нэгдсэн эмнэлэг нь гемодиализын нэг их эмч, техникч, сувилагч гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.