Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Узбекистан улсын Ташкент хотноо олон улсын хоолны урлагийн “Узбекистаны амтат хоол-2026” аварга шалгаруулах тэмцээнд энэ сарын 25-27-нд зохион байгуулж Монголын оюутан тогооч нар амжилттай оролцож, нийт 21 медаль хүртжээ.
Монголын баг тамирчид тус тэмцээнд анх удаа оролцсон бөгөөд гурван алт, 11 мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна. Энэ талаар багийн ахлагч, багш мэдээлэв.
Тус тэмцээн нь олон орны тогооч нарын мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, туршлагыг сорьдог олон улсын хэмжээний тэмцээн юм.
Монголын оюутан тогооч нар ийнхүү олон улсын тавцанд ур чадвараа сорихын зэрэгцээ мэргэжлийн туршлага хуримтлуулж, үндэсний хоолны урлаг болон залуу мэргэжилтнүүдийн ур чадварыг гадаадын орнуудад сурталчлан таниуллаа.
Монголын баг тамирчид өнөөдөр 17:40 цагт эх орондоо ирэх юм.