Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрмаа Дэлгэрцогт

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт нутгаар ирэх 12 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөв ажиглагдаж байгаа юм. Тодруулбал, сарын эхээр ихэнх нутгаар салхитай, жиндүү, хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч болзошгүй байна. Тиймээс ард иргэдийг цаг агаарын урьдчилсан сэрэмжлүүлгийг тогтмол авч байхыг холбогдох байгууллагууд зөвлөж байна
Өнөө өглөөний байдлаар Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Халхгол сумдын нутгаар 4-7 см, бусад нутгаар 1-3 см цасан бүрхүүл тогтоод байна.
Ташрамд сонирхуулахад, олон жилийн дундаж гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг илэрхийлдэг.