Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын уурхайчдын ажил, амралтын хуваарийг өөрчлөх саналтай холбоотой Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, уурхайчид МҮЭ-ийн холбооны хурлын танхимд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал “Холидэй Инн” зочид буудалд болно.
11:00 цагт: Аялал жуулчлалын мэргэжлийн болон Гадаад аяллын салбар холбоо хамтран гадаад аяллын үйлчилгээтэй холбоотой залилан, иргэдийн санхүүгийн хохирлын асуудлаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: ИЗНН-ын Тэргүүн дэд дарга С.Батбаатар АТГ-ын үүдэнд суулт хийнэ.
Үзэсгэлэн:
-МУЭ-ийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан Б.Будбаяр зураачийн “Хайрхан” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд 12 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
-“Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 12 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
Сэлэнгэ: “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр” Нээлттэй хаалганы өдөрлөг Нөхөн сэргээх төвд болно.
Хилийн чанадад:
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.