Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрмаа Дэлгэрцогт

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл аймгийн 2027 оны төсвийн төслийг Төрийн аудитаар хянуулж, ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар өргөн барьсан байна. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан ирэх сарын 3-ны өдөр болж, ирэх оны төсвийг батлах юм.
Ирэх оны орлогын эх үүсвэрийг 92 тэрбум төгрөгөөр төлөвлөж, бичил бизнесийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, нийгмийн салбарын төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн төрийн алба хаагчийн орон сууцны төсөл, Хүн болох багаасаа төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Харин ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус аймагт 762.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 40 ажлыг хийж хэрэгжүүлэхээр баталсан. Тухайлбал, аймгийн төвд дөрөв, хөдөө суманд хоёр цэцэрлэг, Буйр нуурын усан боомтыг хөгжүүлэх дэд бүтцийн ажил, хилийн цэргийн ангиудын шугам сүлжээ болон орон сууцны засварыг ажлыг тусгасан байна.