Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын “Рояал Данс” хамтлаг 2026 оны хореографик латин бүжгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж, аваргын цомоо дахин хүртлээ.
Ийнхүү тус хамтлаг өнгөрсөн жилийн амжилтаа бататган, дэлхийн аваргын хошой аварга болж, олон улсын бүжгийн спортын тавцанд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн бахдам амжилт гаргалаа.
Хореографик латин бүжиг нь латин хөгжмийн хэмнэл, уран хөдөлгөөн, тайзны илэрхийлэл болон багийн нэгдмэл ажиллагааг хослуулдгаараа онцлогтой. Энэхүү төрөлд оролцогчдоос бүжгийн өндөр ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, нарийн зохицол, уйгагүй бэлтгэл сургуулилт шаарддаг юм.
Ташрамд дурдахад, “Рояал Данс” хамтлаг 2025 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр ангилалд тэргүүлж, хос алтан медаль, хос цом хүртэж байсан билээ.