ДОРНОД: Аймгийн оёдолчид уул уурхайн хувцас захиалгын томоохон тендерүүдэд өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-10 08:27:20

Чойбалсан /МОНЦАМЭ/. Оёдолчид нэг дор байрласнаар станц, уул уурхайн хувцас захиалгын томоохон тендерүүдэд өрсөлдөх, хийж гүйцэтгэх боломж бүрдэнэ гэж Дорнод аймгийн Оёдолчдын холбооны тэргүүн Д.Ганчимэг тодотгов. Оёдолчдыг аймаг орон нутгаас дэмжиж, 20 гаруй оёдолчин саяхнаас түрээсийн зардалгүй байранд ажиллаж эхэлжээ.

Дорнод аймаг эзэнгүй байгаа орон нутгийн өмчийн барилгуудаа бизнес эрхлэгчдэд болон хүүхдийн сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэхэд ашиглаж байна. Энэ хүрээнд “Шүр” зах руу явах замд байрладаг, хуучнаар МХГ, Уламжлалт эмнэлэг байрлаж байсан барилгыг “Оёдолчдын холбоо”-нд хүлээлгэн өгчээ. Оёдолчид зөвхөн ашиглалтын зардал төлснөөр нэг оёдолчин л гэхэд сард 600 мянган төгрөг хэмнэж байгаа юм.

Дорнод аймгийн “Оёдолчдын холбоо” 100 гаруй гишүүнтэй. Тэднээс 10 орчим хувь нь хувийн байрандаа үйл ажиллагаа явуулдаг. 

Холбоотой мэдээ