ДОРНОД: Чойбалсан хотынхон хоногт 5500 шоо метр ус хэрэглэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-22 19:21:10

Чойбалсан /МОНЦАМЭ/. Цэвэр усны байгууламжаас Чойбалсан хот руу хоногт 5500 шоо метр ус шахдаг. Энэ нь бусад аймгийн төвтэй харьцуулахад усны хэрэглээ ихтэйд орно.

“Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ орон сууцны 7027 өрх, 738  аж ахуйн нэгж, 30 мянган гэр хорооллын өрхөд үйлчилж байна.

Дорнод аймагт ус түгээх 35 байр бий. 2015 оноос хэрэгжиж байгаа Шинэ усан сан” төслийн хүрээнд бүх ус түгээх байрыг шаардлага хангасан барилга, эрүүл ахуйн бүстэй, ухаалаг болгосноор 24 цагийн турш үйлчилгээ үзүүлж байна.

Сүүлийн жилүүдэд Чойбалсан хотын зэвтэй усны асуудал хурцаар хөндөгдөх болсноор аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын 5.7 тэрбум төгрөгөөр өнгөрсөн онд хуучны орон сууцны байруудын гадна ус, дулааны шугам сүлжээг шинэчлэх, орон сууцны 38 байрны зоорийн давхрын халуун, хүйтэн усны шугам сүлжээг шинэчлэх ажлыг хийгээд байгаа юм. 

Холбоотой мэдээ