ГОВЬ-АЛТАЙ: "Стартап менторшип" үйл ажиллагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-30 12:26:15

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулья аяны хүрээнд орон нутгийн залуучуудад гарааны бизнесийн үндсэн ойлголт, дадлага богино хугацаанд өгөх, тэдний шинэ санаачилгыг дэмжих "Стартап менторшип" үйл ажиллагаа энэ сарын 28, 29-нд Алтай хотноо боллоо.


Инновац, энтрепренер, стартап, хөрөнгө оруулалт, маркетинг, бизнес ба мэдээллийн технологи гэсэн агуулгын хүрээнд хоёр өдрийн турш зохион байгууллаа.

Арга хэмжээнд тус аймгийн 16-34 насны залуус оролцож гарааны бизнесийн үндсэн ойлголт, шинэ санаачилгаа хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар мэдээлэл зөвлөмж авчээ.

Зохион байгуулагчид оролцогчдоос 12 залууг сонгон тэдний стартап шинэ санааг багаар хамтран хөгжүүлсэн байна. Тухайлбал, оролцогчдын "Зохицуулах үйлчилгээтэй өтгөрүүлсэн тараг үйлдвэрлэх", "Цэвэр ус худалдаалах автомат цэг байгуулах", "Зөөврийн механикжсан шат зохион бүтээх" стартап санаанууд шилдгээр шалгарч танилцуулга хийсэн тухай Эрдэнэт ШУТП, стартап лаб багийн ахлагч Г.Энхбаяр онцоллоо.

Холбоотой мэдээ