ДОРНОД: Нийт эмч нарын 80 хувь нь мэргэшин ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан
/МОНЦАМЭ/. Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт эмч нарын
80.4 хувь нарийн мэргэжлээр мэргэшсэн бол сувилагч нарын 42.3 хувь нь мэргэшсэн
гэж ЭМГ-аас мэдээлэв.
Эрүүл
мэндийн салбарт нийт 1167 эмч, эмнэлгийн
мэргэжилтэн, ажилтан ажиллаж байна.
Нийт 205
их эмч буюу 10000 хүн амд 24.2, нийт 312 сувилагч буюу 10000 хүн амд 36.9
ногдож байгаа юм. Үүнийг улсын дундажтай харьцуулбал 10000 хүн амд ногдох их
эмчийн тоо 15.3-аар, 10000 хүн амд ногдох сувилагчийн тоо 4.1-ээр бага байна.