Автобусны картыг “Hi-Pay”, “Toki”, “Tapa-trip” аппликейшнээр цэнэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн "U money" картыг “Hi-Pay”, “Toki”, “Tapa-trip” аппликейшнээр цэнэглэдэг болно.
Автобусны
буудал, явган хүний замд зөвшөөрөлгүй байрлуулсан, иргэдийн зорчих хөдөлгөөн
хааж буй ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаатай холбогдуулан ХААН, Голомт,
ХХБ-тай хамтран карт гаргахаас гадна дээрх аппликейшнийг ашиглан
гар утсаараа нийтийн тээврийн картаа цэнэглэх боломж бүрдүүлж байна.
Түүнчлэн “Онтайм” ХХК, “Дата кейр” ХХК, “Изи пей” ХХК-тай
хамтран кассын программ болон ПОС төхөөрөмж ашиглан “U money” карт цэнэглэх
боломжтой. Мөн зургаа болон найман нэрийн 1000 орчим
дэлгүүр, худалдаа үйлчилгээний төв, GS25
сүлжээ дэлгүүрийн бүх салбараар карт цэнэглэж
байна.
Зургаан дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээний зогсоолд байршиж буй 222 ТҮЦ-ээр өдөр бүр "U
money" карт цэнэглэлтийн 60 хувийг хийдэг аж.